Loading...







Loading...
Алтайн гантиг нь цагаан өнгөтэй, гэрэл нэвтрүүлэх чадвартай, талстад чулуу юм. Уурхайн гантиг чулууны гарцын зарим үед цайвар саарал туяатай гантиг байх хэдий ч нийт уурхайн нөөцийн тэн хагасыг цагаан гантиг эзэлж байгааг судалгааны дүнгээр тогтоогоод байна.
Алтайн гантиг нь байгалийн эрс тэс уур амьсгалд удаан элэгдэх онцгой чулуу юм. Гантиг чулууны ус нэвчилтийг эсэргүүцэх чадвар нь маш сайн буюу 0.08% - 0.3% байгаа нь АНУ-д баримтлагдаж буй барилгын материалд хэрэглэгдэх гантиг чулууны стандартыг хангаж байна. Мөн гантиг чулууны хөлдсөний дараах даралт тэсвэрлэх чадвар нь 44.3 МПа буюу сайн гэсэн дүнг олон улсын лабораторийн шинжилгээгээр батлаад байна.
Алтайн гантиг нь хүний биед сөрөг нөлөөгүй байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм. Гантиг чулууны цацраг идэвхт туяаны ялгаруулалт нь бусад гантигтай харьцуулахад маш бага буюу хүний биеийн хүлцэх хэмжээнээс 15 дахин бага байна.
Алтайн гантиг нь талстад бүтэцтэй хэдий ч барьцалдах чадвар сайтай, уян хатан чулуу юм. Гантиг чулууны нягт нь 2.7 кг/м3 ба уян хатан чанар нь 6.93 МПа байгаа нь АНУ-д баримтлагдаж буй барилгын материалд хэрэглэгдэх гантиг чулууны стандартыг хангаж байна. Тус гантиг нь барилгын материалд хэрэглэгдэхээс гадна, уран барилга, сийлбэрийн бүтээгдэхүүнд мөн адил тохиромжтой юм.
Алтайн гантиг нь кальциар баялаг бүтээгдэхүүн бөгөөд химийн бүтцийн 90-99 хувь нь CaCo3 байна. Тиймээс уг бүтээгдэхүүн нь шохойн чулууны нунтаг буюу цементийн үйлдвэрлэлд нэн тохиромжтой юм. Шохойн чулууны нунтаг нь мал, амьтны тэжээл, хөрс, ойн арчилгаа зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд болон цаас, будаг, хуванцрын үйлдвэрлэлд өргөн ашиглагддаг юм.